Гоо сайхны бүтээгдэхүүн


DHC Бактерийн эсрэг нойтон салфетка.

                              

 Хүний биений үнэр ялгаруулах механизм дээр үндэслэн судалгаа шинжилгээ хийсний үр дүнд гаргасан хөлсний үнэр дарагч DHC нойтон сальфетка нь нян устгах болон хөлс цэвэрлэгч хоёр төрлийн эмчилгээний бодисыг өөртөө агуулсан. Биенээс ялгарсан хөлсийг цэвэрлэснээр эвгүй үнэр үүсэх нөхцөлийг үгүй болгоно.
Хуурай энгэсгийг өөртөө агуулсан тул хөлөрсөн үед бие зууралдах таагүй байдал мэдрэгдэхгүй. Авч явахад авсаархан тул хаана ч хэрэглэсэн тохиромжтой.

Хөлс яагаад үнэртдэг вэ?
Хөлөрсөний дараах хөлс үнэргүй байдагийг та мэдэх үү? Тэгвэл яагаад хөлс үнэртдэг вэ? Арьсан дээр удаан хадгалагдсан хөлс  нянтай урвалд орсноор эвгүй үнэр гаргах ба энэхүү үнэр ялгаруулагч нян нь арьсны чийгтэй хэсэгт голчлон үрждэг ба суга хөл зэрэгт ихэвчлэн байрладаг.
Хөлсний төрөл
Биднээс ялгардаг хөлс 2 янз байдаг бөгөөд тус тусдаа өөр өөр хөлсний булчирхайнаас ялгардаг. Хүний биеийн бүх хэсэгт тархан байрлаж биеийн дулааныг зохицуулдаг хөлс ялгаруулагч булчирхай болон бэлгийн бойжилт гүйцэх үеэс суга зэрэг тодорхой газарт бий болдог хөлсний булчирхай юм.